ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СЭТГЭЛ ЗҮЙЧДИЙГ ДЭМЖИХ МЕНТОРУУД АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ

A- A A+
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СЭТГЭЛ ЗҮЙЧДИЙГ ДЭМЖИХ МЕНТОРУУД АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ

Ерөнхий боловсролын сургуулийн боловсролын сэтгэл зүйчдэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх менторууд өнөөдрөөс үйл ажиллагааны төлөвлөгөний дагуу ажиллаж эхлэв.

2023 оны 12 дугаар сард хоёр үе шаттай сонгон шалгаруулалтаар боловсролын сэтгэл зүйчдэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх менторуудыг сонгосон юм. Уг шалгаруулалтад нийт 56 хүн оролцож, баримт бичиг болон ярилцлагадаа тэнцсэн 31 сэтгэл зүйч ментороор ажиллах эрхтэй болсон.

Менторууд сургуулийн сэтгэл зүйчдийг дэмжин хамтран ажиллаж эхэлснээр 21 аймаг, 9 дүүргийн багш, ажилтан сурагчид, тэдний ар гэр, асран хамгаалагч гээд нийт хүн амын 25 хувийн амьдралын чанарт шууд болон шууд бус эерэг нөлөөлөл үзүүлнэ хэмээн үзэж байна. Тухайлбал, сурлагын амжилт чанар сайжрах, сэтгэцийн эрүүл мэндийн асуудлын тохиолдол багасах, бие махбодийн өвчлөл багасах зэрэг сайн үр дүнтэй ажээ.