МОНГОЛ СУДЛАЛЫН ЧИГЛЭЛЭЭР 2024 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ТӨСЛИЙН САНАЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА.

A- A A+
МОНГОЛ СУДЛАЛЫН ЧИГЛЭЛЭЭР 2024 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ТӨСЛИЙН САНАЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА.

МОНГОЛ СУДЛАЛЫН ЧИГЛЭЛЭЭР 2024 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ТӨСЛИЙН САНАЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА.

 

Боловсрол, шинжлэх ухааны сайдын дэргэдэх Монгол судлалын үндэсний зөвлөл 2024 онд монгол судлалын чиглэлээр зохион байгуулах арга хэмжээ, хэрэгжүүлэх төслийн саналыг хүлээн авна. Тухайн үйл ажиллагаа, төслийг монгол судлалын чиглэлээр сургалт, судалгааны тогтмол үйл ажиллагаа явуулдаг гадаад, дотоодын төрийн болон төрийн бус байгууллагын нэрээр гүйцэтгэнэ. Саналыг ирүүлэхдээ холбогдох байгууллагын дэмжсэн албан бичгийг хавсаргана.

Хувь хүн дангаар гүйцэтгэх үйл ажиллагаа, төслийн саналыг хүлээн авахгүй.

Хамаарах чиглэл: Монгол хэл, түүх, соёл, археологи, антропологи, монголын орчин үеийн нийгэм, эдийн засаг, улс төр, философи, шашин судлал, эрхзүйн судалгаа

Үйл ажиллагааны хүрээ: Олон улсын эрдэм шинжилгээний хурал; монгол судлалын залгамж холбоог бэхжүүлэх үйл ажиллагаа; үндэсний хэмжээний суурь судалгааны бүтээл; салбар дундын болон эрдэм шинжилгээний чиглэл нэгтэй байгууллагуудын хамтарсан судалгаа; гадаад дахь монгол судлалын тогтмол үйл ажиллагаа; сурвалж бичиг, соёлын биет өвийг хадгалах хамгаалах чиглэл.

Хүлээн авах хаяг:  Боловсрол, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацийн хөгжүүлэлт, хэрэгжилтийг зохицуулах газар.

Тавигдсан шаардлагыг бүрэн хангасан үйл ажиллагаа болон хэрэгжүүлэх төслийн баримт бичгийг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны  өдрийн 17 цаг хүртэл яамны бичиг хэрэгт бүртгүүлсэн дугаараар хүлээн авна.

 

Холбоо барих утас: 267131, 91914747

 

 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр