2024-2026 ОНЫ “ХӨДӨЛМӨР НИЙГМИЙН ТҮНШЛЭЛИЙН УЛСЫН ХОЁР ТАЛТ ХАМТЫН ХЭЛЭЛЦЭЭР”-ИЙГ БАЙГУУЛЛАА

A- A A+
2024-2026 ОНЫ “ХӨДӨЛМӨР НИЙГМИЙН ТҮНШЛЭЛИЙН УЛСЫН ХОЁР ТАЛТ ХАМТЫН ХЭЛЭЛЦЭЭР”-ИЙГ БАЙГУУЛЛАА

Боловсрол, шинжлэх ухааны яам болон Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд 2024-2026 оны “Хөдөлмөр нийгмийн түншлэлийн улсын хоёр талт хамтын хэлэлцээр”-ийг байгууллаа.

Уг арга хэмжээнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны  дарга З.Цогтгэрэл болон хэлэлцээрийн ажлын хэсгийн гишүүд байлцав.

Хамтын хэлэлцээрийн хүрээнд боловсрол, шинжлэх ухааны салбарын багш, ажилтны цалин хөлсний хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл, хөдөлмөр зохион байгуулалт, хөдөлмөрийн норм, нормативтай холбоотой дүрэм, журам боловсруулах, хэлэлцүүлэх, хэрэгжүүлэхэд хамтран ажиллах юм.  

Боловсрол, шинжлэх ухааны сайд “Бид өнгөрсөн хоёр жилийн хэлэлцээрийн үр дүнгээ харахад 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа нь өндөр хувь. Хоёр тал хэлэлцээрт тусгасан гол зорилтууддаа биелүүлж, хариуцлагатай ажилласнаар үр дүнд хүрч байна. Боловсролын салбарын тогтолцооны зургаан том чиглэлийг хэрэгжүүлэхэд Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Салбарын шинээр болон шинэчлэн гарсан дүрэм журмын боловсрол, шинжлэх ухааны салбарын эрх зүйн шинэчлэлийг нийгэм олон нийтэд сурталчлан танилцуулах үйл ажиллагааг хамтын хэлэлцээрийн хүрээнд зохион байгуулна.