БШУЯ болон БЕГ-аас сургуулийн өмнөх боловсролын сургалтын байгууллага буюу цэцэрлэгийн менежментийн загварыг туршин хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх ажлыг үндэсний зөвлөн туслах багийн гишүүд эхлүүлээ.
Байгууллагын стратеги болон гүйцэтгэлийн төлөвлөгөө хийх, байгууллагын өөрийн үнэлгээнд дэмжлэг үзүүлэх, хамт олныг хөгжүүлэх, зөвлөн туслах зорилготой сургалт, зөвлөгөөн 2024 оны 1 дүгээр сарын 15-наас 2 дугаар сарын 08-ний өдрүүдэд үргэлжлэх юм.
Сургалт, зөвлөгөөнийг удирдамж, хөтөлбөрийн дагуу 21 аймгийн 63, нийслэлийн 9 дүүргийн 26 цэцэрлэгт зохион байгуулна.