Шинжлэх ухаан, технологийн салбарын 2024 оны шагналд нэр дэвшүүлнэ үү!

A- A A+
Шинжлэх ухаан, технологийн салбарын  2024 оны шагналд нэр дэвшүүлнэ үү!

Шинжлэх ухаан, технологийн салбарын

2024 оны шагналд нэр дэвшүүлнэ үү!

 

Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 147 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журам"-д заасны дагуу Шинжлэх ухаан, технологийн салбарын 2024 оны "Байгаль, нийгмийн ухааны шагнал" -д нэр дэвшүүлнэ үү.

Шинжлэх ухаан, технологийн салбарын 2024 оны "Байгаль, нийгмийн ухааны шагнал"-д нэр дэвшүүлж байгаа бүтээлийн талаарх материалыг 2024 оны 06 дугаар сарын 30-ны дотор БШУЯ-ны ШУТБИХХЗГ-ын 507 тоот өрөөнд хүлээж авна. Шагналын материалыг дээр дурдсан журмын дагуу бүрэн гүйцэд бүрдүүлсэн байх шаардлагатай. "Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журам"-д Засгийн газрын 2017 оны “Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 276 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт оруулсан болно.

Шинжлэх ухаан, технологийн салбарын 2024 оны "Байгаль, нийгмийн ухааны шагнал"-д нэр дэвшүүлэх бүтээл нь Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журмын 3 дугаар зүйлийн 3.12 дахь хэсэгт “Өмнө нь шинжлэх ухаан, технологийн салбарын шагналд нэр дэвшин комиссын дүгнэлтээр дэмжигдээгүй бүтээлийг сайжруулан боловсруулж, 3 жилийн дараа шагналд дахин нэр дэвшүүлж болно.” гэж заасны дагуу өмнө нь нэр дэвшүүлээд шинжээчдийн дүгнэлтээр дэмжигдээгүй бүтээлийг дээрх журамд заасан хугацаанд хүлээн авахгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.

Бүрдүүлэлт дутуу материалыг хүлээн авахгүй болохыг анхаарна уу.
Холбоо барих утас: 51-267131

 

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН БОДЛОГО, ИННОВАЦИЙН ХӨГЖҮҮЛЭЛТ,

ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ГАЗАР