2024 ОНООС ЭХЛЭН ХЭРЭГЖҮҮЛЭХ СУУРЬ СУДАЛГААНЫ ТӨСЛИЙН
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА
Эрдэмтэн, судлаач та бүхнийг Засгийн газрын 2022 оны 497 дугаар тогтоолоор баталсан "Шинжлэх ухаан, технологийн сангаас тэтгэлэг олгох, сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам"-ын дагуу суурь судалгааны төслийн сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Суурь судалгааны төсөл нь дээрх журмын 3.5.1 дэх заалтад нийцсэн байх бөгөөд баримт бичиг нь дор дурдсан бүрдэлтэй байна:
- төслийн нэр;
- хугацаа (эхлэх, дуусах он, сар);
- захиалагч (дэвшүүлэгч);
- гүйцэтгэгч байгууллага;
- нийт зардал;
- удирдагчийн овог, нэр, албан тушаал, мэргэжил, боловсролын болон эрдмийн зэрэг, цол, холбоо барих утасны дугаар, цахим хаяг;
- оролцогчдын овог, нэр, албан тушаал, мэргэжил, боловсролын болон эрдмийн зэрэг цол, холбоо барих утасны дугаар, төсөлд тэдний оролцох хэлбэр (үндсэн болон туслан гүйцэтгэгч, гэрээгээр ажиллах гэх мэт);
- гүйцэтгэх үндэслэл, шаардлага;
- урьдчилсан судалгаа хийгдэж судлагдсан байдал;
- эцсийн үр дүнгийн талаарх төсөөлөл, гарах үр дүн, шинэлэг, дэвшилттэй тал;
- эдийн засаг, нийгмийн болон шинжлэх ухааны ач холбогдол;
- төслийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө;
- өртөг зардлыг тооцсон товчоо, түүний задаргаа;
- лаборатори, туршилтын бааз, эх сурвалж;
- гүйцэтгэгч байгууллагаас төсөл хэрэгжүүлэхийг дэмжсэн албан бичиг, эрдмийн зөвлөлийн хурлын тэмдэглэл, шийдвэрийн хамт.
Төсөл хэрэгжих хугацаа 3 хүртэлх жил, нийт санхүүжилтийн хэмжээ 60 сая төгрөг хүртэл байх;
Төсөлд тавигдсан шаардлагыг бүрэн хангасан суурь судалгааны төслийн баримт бичгийг 2024 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 18:00 цаг хүртэл (https://project.stf.gov.mn/) цахим хаягаар хүлээн авна.
Жич: Хэрэгжиж буй судалгааны үндсэн чиглэлийн сэдэв, үр дүнтэй давхцалтай төслийн саналыг сонгон шалгаруулалтад оролцуулахгүй болно.
Бүртгэлийн цахим системтэй холбогдох мэдээллийг Шинэчлэх ухаан, технологийн сангийн 11-315741, 267131 утсаар холбогдож авна уу.
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ