ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 18 ДУГААР СУРГУУЛИЙН 320 ХҮҮХДИЙН СУУДАЛТАЙ ӨРГӨТГӨЛИЙН БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО

A- A A+
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 18 ДУГААР СУРГУУЛИЙН 320 ХҮҮХДИЙН СУУДАЛТАЙ ӨРГӨТГӨЛИЙН БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж буй "Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах" төслийн хүрээнд нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны 18-р сургуулийн 320 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо.

Тус өргөтгөлийн барилга нь 3 давхар, зоорийн давхраас бүрдэх бөгөөд төв байртай хүзүүвчээр холбогдсон, гал тогоо, хоолны заал, 10 анги, олон нийтийн зориулалттай өрөө, авто зогсоолтой. Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комисс 2024 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр ажиллан ашиглалтад хүлээн авахаар шийдвэрлэжээ. Өргөтгөлийн барилгын зураг төслийг "Форум Арт" ХХК болон "Дукат" ХХК боловсруулж, барилга угсралтын ажлыг "Тамга-Уул" ХХК найман сарын хугацаанд гүйцэтгэсэн байна.