Монгол Улсын Засгийн газар байгуулагдаад 3 жил болж байна. Энэ хугацаанд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан боловсролын салбарын зорилго, зорилтын хэрэгжилтийг дүгнэх, үүнийгээ олон нийтэд мэдээлэх, сурталчлахаар төлөвлөж байна. Холбогдох арга хэмжээний талаар контент бэлтгэх, түүнийг салбарын багш ажилтан, олон нийтэд мэдээлэх зорилгоор дараах хоёр ажлыг гүйцэтгэх хувь хүн, байгууллага, төрийн бус байгууллагуудад хамтран ажиллах нээлттэй урилга хүргүүлж байна.
- Боловсролын салбарт 2021-2023 онд хэрэгжүүлсэн онцлох арга хэмжээний талаар видео контент бүтээх
Шаардлага:
- Тус бүр нь 1-3 минутад багтах
- 25 онцлох ажил тус бүрээр бэлтгэсэн байх
- Дуу, дүрсний чанарын шаардлага хангасан байх
- Телевизийн болон сошиалд зориулсан хэмжээтэй байх
2.Боловсролын салбарт 2021-2023 онд хэрэгжүүлсэн онцлох арга хэмжээний талаар фото контент бүтээх
- Чанартай зураг, тайлбар бүхий
- А3 хэмжээтэй
- Сошиал орчинд постер байдлаар түгээх боломжтой
- 1см PVC материал дээр хэвлэсэн байх
- Хэвлэмэл боло файл хэлбэрээр хүлээлгэн өгөх
Дээрх хоёр ажлыг гүйцэтгэх төлөвлөгөө, үнийн саналыг 2024 оны 01 дүгээр сарын 23-наас 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор БШУЯ-нд ирүүлнэ үү.