“ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ” ТӨСЛИЙН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

A- A A+
“ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ” ТӨСЛИЙН  ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

 

“ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ” ТӨСЛИЙН

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

                                                                    

Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА) болон Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулсан Зээлийн хэлэлцээрийн дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол“ төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгжийн дараах ажлын байранд  ажилтан сонгон шалгаруулж авна. Үүнд:

  • Захиргааны ажилтан

Бүрдүүлэх материал:

- Төрийн албан хаагчийн анкет маягт № 1,

- Боловсролын болон бусад холбогдох баримт, бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

- Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,

- 4х6-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг,

- Өмнө ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт,

- Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа

Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 09:00 цагаас 2 дугаар сарын 6-ны өдрийн 17:00 цаг хүртэл piu.heedproject@gmail.com цахим хаягаар хүлээн авна. Харилцах утас: (11)315563, 99190557.

 

Ажлын байранд тавигдах шаардлага

ЗАХИРГААНЫ АЖИЛТАН

  • Их, дээд сургуулийг  бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй төгссөн байх.
  • Тушаал, тогтоол, журам, дүрэм, албан бичиг, тайлан, зөвлөмж боловсруулах болон компьютерын программуудыг  дээр ажиллах, ашиглах чадвартай байх;
  • Англи эсвэл япон хэлний бичгийн  өндөр мэдлэгтэй байх;
  • Ажлын ачаалал дааж, багаар ажиллах чадвартай, харилцааны ёс зүйг эзэмшсэн байх;
  • Нарийн бичиг , архив, албан бичиг боловсруулах, захиргааны эрх зүйч  чиглэлээр мэргэшсэн бол давуу тал: