Сонгон шалгаруулалтын нэр: Боловсрол, шинжлэх ухааны салбарын худалдан авах ажиллагаа төлөвлөгөө, түүний хэрэгжилтэд хяналт тавих, мэргэжлийн зөвлөгөө өгөх зөвлөх үйлчилгээгээр ажиллах албан хаагч /1 хүн/ сонгон шалгаруулах
Боловсрол, шинжлэх ухааны яам нь салбарын хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлтийн гүйцэтгэл, тайлагналтад мэргэжил, арга зүйн мэргэшсэн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий албан хаагчыг сонгон шалгаруулах ажлын байранд мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Зөвлөх үйлчилгээ үзүүлэгч нь салбарын төлөвлөлттэй уялдаатай /эдийн засагч, нягтлан бодогч, барилгын инженер, кадастрын инженер, бизнесийн удирдлага, эрх зүйч г.м/ мэргэжилтэй байх бөгөөд мөн цахим системд ажиллах чадвартай, боловсролын салбарт ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
Бүрдүүлэх материалын жагсаалт:
Танилцуулга
Төрийн албан хаагчийн анкет
Дипломын хуулбар
Байгууллага, хувь хүний тодорхойлолт
Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг авч болох бөгөөд битүүмжилсэн материалаа 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 17:30 цагаас өмнө Улаанбаатар хот, Бага тойруу 44, Засгийн газрын III-р байр, Боловсрол, шинжлэх ухааны яамны 115 тоот өрөөнд ирүүлнэ үү.