БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?

A- A A+
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?

/Монголын боловсролын хувирган өөрчлөлт 2024 үндэсний хэлэлцүүлгээс.../

  • Монгол Улсын хөгжлийн үзүүлэлтийг дэлхийн улс орнуудтай харьцуулж үзэхэд /2023 оны байдлаар/

* Хүний хөгжлийн индексээр 189 орноос 99-д,

* Өрсөлдөх чадварын индексээр 64 орноос 60-д

* Авьяасын индексээр 64 орноос 60-д

* 1 цагт бүтээх хөдөлмөрийн бүтээмжээр 181 орноос 105-д буюу Ирланд, Люксембург гэх мэт улсаас 10 дахин бага

* Нийгмийн орчинд асуудал шийдвэрлэх чадвараар 65 орноос 59-д

* Сургуульд суралцах хугацаа 13.2 хэдий ч эзэмшсэн чадамжтай харьцуулахад суралцах хугацаа 9.2 буюу 4 жилийн хоцрогдолтой байна.

  • Гэхдээ Монгол хүний хөгжлийн үзүүлэлтийг авч үзэхэд:

- Насанд хүрсэн Монгол хүний бүтээмж 61% буюу бага, дунд орлоготой орны иргэдээс даруй 13%-иар илүү,

- 15 настай хүүхдүүдийн өөрсдийн амьдрал, сургалтад хариуцлагатай хандах, санаачлагатай байх чадвар олон улсын дунджаас дээгүүр

- IQ чадвараар 128 орноос 41-д

- Тэсвэр хатуужил, даван туулах чадвараар Франц, Шинэ Зеланд, Бельги гэх мэт эдийн засгийн өндөр хөгжилтэй улсаас илүү үр дүнтэй байна.