БШУЯ, МУИС, ЮНЕСКО-той хамтран байгалийн ухааны салбарын судлаачид, залуу энтерпрёнерүүд, их дээд сургуулийн багш, ахисан түвшний суралцагчид, судлаачдыг чадавхжуулах, тэдний инновац, инженерчлэлийн мэдлэгийг гүнзгийрүүлэх зорилгоор “Innovation Bootcamp for Nanotechnology Entrepreneurs Mongolia” сургалтыг 2024 оны дөрөвдүгээр сарын 01-05-ны өдөр зохион байгуулах гэж байна.
Энэхүү сургалт нь Монгол Улсын Байгалийн ухааны салбарт өндөр технологийг хөгжүүлэх, нутагшуулахад мэргэжилтнийг чадавхжуулах, мэргэжилтнүүд мэдлэг солилцох, хамтран инновац бүтээх арга замд суралцах, гарааны компани байгуулах, өөрсдийн шинэ, шилдэг санааг бодит ажил болгоход томоохон хувь нэмэр оруулах юм.
Bootcamp-ийн хүрээнд:
- Гарааны бизнесээ зөв эхлүүлэх үндсэн алхмуудад суралцах, багуудад хуваагдан ажиллах; Инновац, энтерпренёршип, судалгааг яагаад арилжаалах нь чухал вэ. Инновац хэрхэн бий болдог талаар;
- Оролцогчид тодорхойлсон асуудлуудын шийдлийг боловсруулахад анхаарлаа төвлөрүүлж, техникийн шийдлээ бизнес болгон хувиргахын тулд бүх оролцогчид багт хувиарлагдан төслөө боловсруулан, мэдлэг, ур чадвараа (KSA) солилцох;
- Бизнес эрхлэх манлайлал ба ур чадвар, Бизнесийн загварууд, Гарааны бизнесийн санхүүжилтийг тооцоолох, Гарааны бизнест зориулсан хууль эрх зүйн гэрээ, хэлэлцээр хийх, хэлэлцээрийн элементүүдэд суралцана. Мөн багууд оюуны өмчийн хамгаалалтад анхааран, ирээдүйн бизнесийн түншүүдтэй хийх гэрээ, технологи хөгжүүлэх цаг хугацаа, санхүүгийн төлөвлөгөө, бүтээгдэхүүнээс зах зээлд хүргэх хугацаа, маркетинг, борлуулалтын стратеги боловсруулж, бизнес төлөвлөгөөг гаргана;
- Шинэ санаа, шинэ бүтээлийг зах зээлд гаргахад суралцах, мөн Монголын болон хөрш орны нанотехнологийн бүтээгдэхүүний талаар үзэж танилцана;
- Багууд сургалтын дүнд хийсэн өөрсдийн төслөөрөө хэрхэн хөрөнгө оруулагчдыг татахад суралцан питч хийх бөгөөд сургалтын үр дүнд стартап компани байгуулан цаашид үргэлжлэн хөгжих бүрэн боломжтой болно.
Бүртгэлийн хугацаа: 2024 оны гуравдугаар сарын 20-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
Холбоо барих мэйл хаяг: Bootcamp2024@num.edu.mn
Холбоо барих утасны дугаар: 90308282, 88029049
Оролцогчид анкетаа дараах QR кодоор нэвтрэн орж бүртгүүлнэ.