Төсвийн тухай хуулийн Төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнд тавигдах шаардлагын дагуу 291.2.6 дахь заалт болон олон нийтийн саналыг авах, оролцоог хангах зорилтын хүрээнд www.publicinvestment.gov.mn цахим хуудас болон гар утасны “Төсвийн хөрөнгө оруулалт” аппликэйшнээр дамжуулан иргэдийн саналыг 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 03 дугаар сарын 31-ний өдрийн хооронд нээлттэй авах тул иргэд, олон нийт та бүхэн санал өгнө үү.
Жич: Доорх "Төсвийн хөрөнгө оруулалт" аппликейшныг гар утсандаа татаж суулган зааврын дагуу саналаа өгнө үү.