EБС-ийн англи хэлний багш нарт зориулсан 4 дэх удаагийн Үндэсний "ENRICHMENT PROGRAM - 2024" хөтөлбөр зарлагдлаа.
Боловсролын ерөнхий газар, нийслэлийн Боловсролын газар, 21 аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраар дамжуулан Улаанбаатар хотын 9 дүүрэг болон 21 аймгийн төр, хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний 1000+ багшийг уг хөтөлбөрт хамтруулахаар төлөвлөөд байна.
"ENRICHMENT PROGRAM - 2024" хөтөлбөр 3 үе шаттай зохион байгуулагдана.
1-Р ҮЕ ШАТ:
14 хоногийн уншлагын марафон: 2024.04.01 - 2024.04.14
Xreading цахим номын санд:
- р долоо хоног:
- 60'000 үг унших, 4 цаг сонсох
- Speed Reading 2 номоос 5 эх унших
- Journal хэсэгт дурын нэг номын тэмдэглэл бичих
- р долоо хоног:
- 70'000 үг унших, 5 цаг сонсох
- Speed Reading 2 номоос 7 эх унших
- Journal хэсэгт дурын нэг номын тэмдэглэл бичих
2-Р ҮЕ ШАТ:
- оногийн сургалт: 2024.04.19 - 2024.05.03
- 1-р үе шатны болзлуудаа амжилттай биелүүлсэн оролцогчид хоёрдугаар шатанд тэнцэнэ. 2-р үе шатанд 14 хоногийн хугацаанд дараах сургалтанд хамрагдана.
- Оролцогч багш нар Xreading цахим номын санд суурилсан Эсктинсив уншлагын (Extensive Reading буюу ER) аргачлалын талаар суралцах болно.
- V-TEST & Burlington English сургалтуудын талаар ойлголт мэдлэгтэй болно.
3-Р ҮЕ ШАТ:
- Хувь хүний хөгжлийн сургалт /2024.05.08 - 2024.05.18/
- “Америкт суралцах 5 алхам”-ын талаар суралцаж, оюутан сурагчдадаа гадаадын их дээд сургуулиудад элсэн суралцах хүсэлтэй оюутан сурагчдад зөвлөх, чиглүүлэх ур чадварыг эзэмшүүлнэ.
- Төслийн удирдлагын талаар суурь мэдлэг олгож, төслийг хэрхэн амжилттай удирдах талаар танилцуулах сургалтыг Пи Эм Ай Монголиа Чаптэрийн сургагч багш нар орно.
Бүртгэл 3 дугаар сарын 25-ны өдрийг дуустал явагдах бөгөөд https://forms.gle/pqef9cu7gREE27MH9 холбоосоор орж бүртгүүлнэ үү.
Хөтөлбөр үргэлжлэх хугацаа: 2024.04.01-2024.05.24 хооронд
ШАГНАЛ:
Эхний 3 үе шатыг амжилттай дүүргэсэн шилдэг багш бүрд:
- Сертификат + Зохион байгууллагч болон дэмжигч байгууллагуудын шагнал
- Бүтээлч 10 багш: Зохион байгуулагч болон дэмжигч байгууллагуудын гарын бэлэг
Холбоо барих: 75059025, hello@lingors.com