БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСТАЙ ХАМТАРСАН СУДАЛГААНЫ ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА

A- A A+
БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСТАЙ ХАМТАРСАН СУДАЛГААНЫ ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА

БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСТАЙ ХАМТАРСАН СУДАЛГААНЫ ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА

Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Беларусь Улсын Шинжлэх ухаан, технологийн улсын хороо хоорондын хамтын ажиллагааны хүрээнд байгуулсан “Шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах Монгол-Беларусийн хамтарсан комиссын протокол”-ийн дагуу 2024 оноос эхлэн хэрэгжүүлэх хамтарсан төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Монголын талын төслийн сонгон шалгаруулалтыг Засгийн газрын 2022 оны 497 дүгээр тогтоолоор батлагдсан “Шинжлэх ухаан, технологийн сангаас тэтгэлэг олгох, сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам”, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2016 оны А/319 дүгээр тушаалаар баталсан “Шинжлэх ухаан технологийн төслийн төсөвт өртөг зардлыг тодорхойлох, түүний зарцуулалтад санхүүгийн хяналт тавих журам”, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/696 дугаар тушаалаар шинэчлэн баталсан “Шинжлэх ухаан, технологийн болон инновацийн төслийн саналд үнэлгээ өгч, дүгнэлт гаргах аргачлал”-ын дагуу сонгон шалгаруулна.

 

Төсөл хэрэгжих хугацаа 2 жил байх бөгөөд дараах чиглэлүүдээр төслийн саналыг хүлээн авна. Үүнд:

Ургамал, газар тариалан;

Эрчимжсэн мал аж ахуй;

Хөдөө аж ахуйн болон ойн аж ахуйн техник, тоног төхөөрөмж.

Ойн нөхөн сэргээлт, үржүүлэг

Хөдөө аж ахуй

Төслийн санхүүжилтийн хэмжээ:

Төслийн Монгол талын санхүүжилтийн хэмжээ нийт 80 сая төгрөг хүртэл,

Төслийн мэдүүлэг хүлээн авах хугацаа:

Өгөгдсөн маягтын дагуу боловсруулсан төслийн саналыг Монголын талд 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 17:00 цаг хүртэл Шинжлэх ухаан, технологийн сангийн төслийн мэдээллийн сангаар дамжуулан цахим хэлбэрээр /Project.stf.gov.mn/ хүлээн авна.

Беларусийн талд төслийн саналыг Бүгд Найрамдах Беларусь Улсын Шинжлэх ухаан, технологийн улсын хороонд мөн хугацаанд Беларусийн хамтрагч тал мэдүүлнэ.

 

Хугацаандаа мэдүүлээгүй болон төслийн материалын иж бүрдлийн шаардлага хангаагүй төслийн саналыг сонгон шалгаруулалтад оруулахгүй болно.

Төслийн бүртгэл, сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг 11-315741 дугаарт холбогдон авна уу.

Төслийн материалыг цаасан хэлбэрээр авахгүй болохыг анхаарна уу.

 

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН БОДЛОГО, ИННОВАЦИЙН ХӨГЖҮҮЛЭЛТ, ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ГАЗАР