ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГА, БАГШИЙН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

A- A A+
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГА, БАГШИЙН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Ерөнхий боловсролын сургуулийн гүйцэтгэлийн үнэлгээ орон даяар өнөөдрөөс эхлэн зохион байгуулагдаж байна.

5 дугаар сарын 3 хүртэл үргэлжлэх энэхүү үнэлгээ нь:

  • Сургалтын байгууллагын менежментийг сайжруулах,
  • Багш бүрийг хөгжүүлэх, дэмжлэг үзүүлэх чиглэлийг тодорхойлох,
  • Багшид урамшуулал олгох,
  • Оролцогч талуудын хариуцлагыг нэмэгдүүлэх,
  • Өөрийн болон хөндлөнгийн үнэлгээний соёлыг төлөвшүүлэх
  • Улмаар сургалтын чанар, сурлагын амжилтыг нэмэгдүүлэх зорилготой.