БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ДЭД САЙД Г.ГАНБАЯР ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ИТАЛИ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙВ

A- A A+
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ДЭД САЙД Г.ГАНБАЯР ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ИТАЛИ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙВ

Айлчлалын хүрээнд төлөөлөгчид Итали Улсын Боловсролын дэд сайд Паола Фрассинетти, Ромын Санта Чечилия, Консерваторийн захирал Франко Антонио Миренци, Дүрслэх урлагийн академийн захирал Чечилия Казорати болон Тор Вергата Их Сургуулийн Гадаад хамтын ажиллагаа хариуцсан орлогч захирал Бианка Сулпассо нартай уулзаж хоёр талын боловсролын салбарын хамтын ажиллагаа, их сургуулиуд хоорондын шууд хамтын ажиллагаа, болон тэтгэлэгт сургалт зэрэг тодорхой асуудлаар дэлгэрэнгүй ярилцаж санал солилцов.

Дэд сайд Г.Ганбаяр Боловсролын дэд сайд Паола Фрассинеттид магистрын дипломыг харилцан зөвшөөрөх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл, Ромын Дүрслэх урлагийн академийн захирал Чечилия Казоратид Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургууль болон Ромын Дүрслэх урлагийн академ хооронд хамтран ажиллах тухай Санамж бичгийн төслийг тус тус гардуулав.