ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР

A- A A+
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР

Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.

Тавигдах болзол, шаардлага:

  • төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
  • зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
  • зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.

Бүрдүүлэх материал:

  • Хүсэлт
  • Төрийн албан хаагчийн анкет;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Боловсролын түвшнийг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
  • Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
  • Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
  • Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
  • Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшнийг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
  • Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх;
  • Сахилгын шийтгэлтэй эсэх тодорхойлолт
  • Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–аас татан авах/.

Материал хүлээн авах:

  • Хугацаа: 2025 оны 01 сарын 27-ний өдрийн 09:00 цаг хүртэл
  • Хүлээн авах хаяг: odonchimeg@moe.gov.mn цахим шуудангаар
  • Холбоо барих утас: 51-266131

Боловсролын яамны Төрийн захиргааны удирдлагын газар

 

 

 

 

 

 

Шилжүүлэх, сэлгэн ажиллуулах ажлын байрны жагсаалт /гүйцэтгэх албан тушаал/

 

Дотоод нэгж

Албан тушаал

Албан тушаалын

Албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага

төрөл

Ангилал, зэрэглэл

Боловсрол

Мэргэжил

Мэргэшил

Туршлага

1.

Хоол үйлдвэрлэлийн хэлтэс

Суралцагчийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний бодлогын удирдлага, зохицуулалт, тайлагналт, шим тэжээлийн асуудал хариуцсан шинжээч

Гүйцэтгэх

Ахлах түшмэл, ТЗ-5

Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй

-хүнс үйлдвэрлэлт /0721/;

-хоол зүй, тэжээхүй ухаан /541700/;

-хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи /541600/.

Төрийн албан хаагчийн дунд хугацааны сургалтад хамрагдаж, төгссөн байх.

Төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх;

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх.

2.

Цахим боловсролын газар

Цахим боловсролын их өгөгдөл, ахисан түвшний шинжилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн

Гүйцэтгэх

Дэс түшмэл, ТЗ-6

Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй

-боловсрол /011/,

-мэдээлэл, харилцаа холбооны технологи /061/,

-багш (дата аналист) / 0114/,

-математик /0541/

 

Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно

3.

Санхүү хөрөнгө оруулалтын газар

Салбарын худалдан авах ажиллагаа, хөрөнгийн бүртгэл хариуцсан ахлах мэргэжилтэн

Гүйцэтгэх

Дэс түшмэл, ТЗ-6

Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй

-эдийн засаг /0311/;

-санхүү /0412/

-нягтлан бодох бүртгэл /0411/

-худалдаа /0416/

-эрх зүйч /0421/

 

Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно.

4.

Салбарын хяналтын газар

Боловсролын салбарын хяналт хариуцсан ахлах мэргэжилтэн

Гүйцэтгэх

Дэс түшмэл, ТЗ-6

Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй

-боловсролын шинжлэх ухаан /0111/;

-багш, мэргэжлийн /0114/;

-эрх зүй /0421/.

 

Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно.

5.

Сургуулийн өмнөх боловсролын хэлтэс

Хүүхэд хамгаалал, бага насны хүүхдийн цогц хөгжлийн бодлогын удирдлага, зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн

Гүйцэтгэх

Дэс түшмэл, ТЗ-6

Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй

-багш, сургуулийн өмнөх боловсрол /0112/;

 

 

Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно.

6.

Төрийн захиргааны удирдлагын газар

Бичиг хэргийн ахлах зохион байгуулагч

Гүйцэтгэх

Дэс түшмэл, ТЗ-8

Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй

-бичиг хэрэг, оффисын ажил /0415/

-багш, мэргэжлийн /011403, 011407, 011409/

-номын сан, мэдээлэл, архив судлал /0322/

-уран зохиол, хэл шинжлэл /0232

 

Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно.