Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын хүрээнд дараах тоног төхөөрөмж, хөгжлийн хэрэгсэл, лаборатори болон тусгайлсан хэрэглэгдэхүүний “Техникийн жишиг даалгавар боловсруулах үйлчилгээ”-г гүйцэтгэх хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус байгууллагуудад хамтран ажиллах нээлттэй урилга хүргүүлж байна. Үүнд:
- Байгалийн ухаан, технологийн хичээлийн лаборатори байгуулах тоног төхөөрөмж (улсын хэмжээнд)
- Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн онцлогт тохирсон хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмж (улсын хэмжээнд)
- Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны тоног төхөөрөмж (улсын хэмжээнд)
- Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж (улсын хэмжээнд)
- Ерөнхий боловсролын сургуулийн номын сан, урлагийн заалын тоног төхөөрөмж (улсын хэмжээнд)
- Ерөнхий боловсролын сургуулийн спорт заалын тоног төхөөрөмж (улсын хэмжээнд)
- Ерөнхий боловсролын сургуулийн дуу хөгжмийн хичээлийн тоног төхөөрөмж (улсын хэмжээнд)
- Ерөнхий боловсролын сургуулиудын бусад тоног төхөөрөмж (улсын хэмжээнд)
- Ерөнхий боловсролын сургуульд “Хоол үйлдвэрлэл”-ийн тоног төхөөрөмж (улсын хэмжээнд)
- Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад “Хоол үйлдвэрлэл”-ийн тоног төхөөрөмж (улсын хэмжээнд)
- СӨБ-ийн байгууллагуудын биеийн тамирын хичээлийн техник хэрэгсэл (улсын хэмжээнд)
- СӨБ-ийн байгууллагуудын дуу хөгжмийн хичээлийн хэрэглэгдэхүүн (улсын хэмжээнд)
- СӨБ-ийн байгууллагуудын сургалтын хэрэглэгдэхүүн (улсын хэмжээнд)
- СӨБ-ийн байгууллагуудын тоног төхөөрөмж (улсын хэмжээнд)
- СӨБ-ийн байгууллагуудын цэвэрлэгээний тоног төхөөрөмж (улсын хэмжээнд)
- Хиймэл оюун ухаан, цахим боловсролд суурилсан ерөнхий боловсролын сургуулийн тоног төхөөрөмж (Улаанбаатар хот)
- Хөдөөгийн сумдын ЕБС-д “Цахим анги” байгуулах тоног төхөөрөмж (улсын хэмжээнд)
Дээрх багцуудад хамаарах техникийн жишиг даалгаврыг боловсруулах ажлын төлөвлөгөө болон үнийн саналаа 2025 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн дотор
info@moe.gov.mn цахим хаягаар болон албан бичгээр ирүүлж, хамтран ажиллана уу.