“ХААН БАНК”-ны удирдлагуудтай уулзаж, боловсролын салбарт хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөрүүдийн талаарх мэдээлэл авлаа

A- A A+
“ХААН БАНК”-ны удирдлагуудтай уулзаж, боловсролын салбарт хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөрүүдийн талаарх мэдээлэл авлаа

“ХААН БАНК”-ны удирдлагуудтай уулзаж, боловсролын салбарт хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөрүүдийн талаарх мэдээлэл авлаа. Тухайлбал:

  • ХААН Банкны нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр:

ХААН Банкны нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр нь сурах хүсэл эрмэлзэлтэй ч санхүүгийн боломж хязгаарлагдмал хүүхэд, залуусыг дэмжих, боловсрол эзэмших тэгш боломжийг нэмэгдүүлэх зорилготойгоор 19 жилийн турш хэрэгжиж байна.

Хөтөлбөрийг энэ жил Боловсролын яам, ХААН Банк болон их, дээд сургуулиудын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

  • “RISE” оюутны хөгжлийн үндэсний хөтөлбөр:

ХААН Банкнаас хэрэгжүүлж буй “RISE” оюутны хөгжлийн үндэсний хөтөлбөр нь их, дээд сургуульд элсэн суралцаж буй залуусыг бие даан амьдрах, суралцах чадварт чиглүүлэхийн зэрэгцээ хувь хүний хөгжил, манлайлал, ур чадварыг нь дэмжих зорилготойгоор хэрэгжиж байна.

  • Багийн бага сургууль:

Боловсролын яам, ХААН Банк, НҮБ-ын Хүүхдийн сангууд хамтран хөдөө орон нутгийн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Багийн бага сургууль” төслийг хэрэгжүүлж байна.

2025 онд ХААН Банк нь 4 байршилд багийн бага сургууль байгуулж, хүлээлгэн өгсөн. Уг төсөл нь алслагдсан орон нутгийн багт амьдарч буй хүүхдүүдийг чанартай, аюулгүй орчинд суралцах боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн юм.

Боловсролын яам болон НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлж буй “Багийн бага сургууль” төслийн хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлж, тогтвортой үргэлжлүүлэх саналтай байгаагаа “ХААН БАНК”-ны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа илэрхийллээ.