Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Цинхуа их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга, профессор Чиөу Юн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар дээд боловсрол, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээрх хамтын ажиллагааны талаар ярилцахын зэрэгцээ их сургуулиуд хооронд Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав.
- Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи болон Цинхуа их сургууль;
- Монгол Улсын Их сургууль болон Цинхуа их сургуулийн Олон улсын бүс нутаг судлалын хүрээлэн,
- Шинжлэх Ухаан Технологийн Их сургууль болон Цинхуа их сургуулийн Мембраны биологийн улсын түлхүүр лаборатори;
- Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургууль болон Цинхуа их сургуулийн Мембраны биологийн улсын түлхүүр лаборатори хооронд тус тус "Харилцан ойлголцлын санамж бичиг" байгууллаа.
Хамтын ажиллагааны хүрээнд
- Эрдэм шинжилгээ, технологи, шинжлэх ухаан, анагаах ухааны салбарт хамтарсан судалгаа хийнэ.
- Багш, судлаач, оюутан солилцоо, сургалт, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, боловсон хүчин бэлтгэх, судалгааны платформ хөгжүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллана.

