БЭРХШЭЭЛИЙГ ХАМТДАА "ЧӨЛӨӨЛЬЕ"

A- A A+
БЭРХШЭЭЛИЙГ ХАМТДАА

Ялгаатай хэрэгцээтэй хүнд үзүүлж буй боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулахад салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой Боловсролын сайд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болон Эрүүл мэндийн сайд нарын хамтарсан уулзалт, хэлэлцүүлэг өрнөж байна.

Л.Энх-Амгалан сайдын санаачилгаар хэрэгжиж эхэлсэн энэхүү гурван талт хамтын ажиллагаа тодорхой хугацаанд завсарлаад байсан бол өнөөдөр ийнхүү илүү өргөн бүрэлдэхүүнтэйгээр эргэн сэргэж байна.

Салбар бүрийн уялдаа холбоог чанаржуулснаар хүн бүрд хүртээмжтэй, тэгш боломж бүхий нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэх бодит шийдлүүдийг гаргах боломж бүрдэнэ.

Уулзалтад төрийн байгууллагуудаас гадна ялгаатай хэрэгцээт иргэдийн эрхийг хамгаалах ТББ-ын төлөөлөл, иргэд болон тэдний асран хамгаалагчид оролцож, өөрсдийн дуу хоолойг хүргэж байна.