“СУРАХ БИЧГИЙН ЭХ ЗОХИОХ, САНАЛ АВАХ, ДҮГНЭЛТ ГАРГУУЛАХ ЖУРАМ”-ЫН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

A- A A+
“СУРАХ БИЧГИЙН ЭХ ЗОХИОХ, САНАЛ АВАХ, ДҮГНЭЛТ ГАРГУУЛАХ ЖУРАМ”-ЫН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

“Сурах бичгийн эх зохиох, санал авах, дүгнэлт гаргуулах үйл ажиллагааны журам”-ын төслийг боловсруулж, холбогдох хуульд заасны дагуу боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын цахим хуудсанд нээлттэй байршуулж, журмын төсөлтэй 371 иргэн, хуулийн этгээд танилцсан байна.

Сурах бичгийн эх зохиох, санал авах, дүгнэлт гаргуулах үйл ажиллагаа нь шударга, ил тод, нээлттэй, тэгш хүртээмжтэй, талуудын оролцоог тэгш хангасан, төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын хариуцлагад суурилсан байх зарчмыг баримтлахаар журамд тусгагдсан.

Энэхүү хэлэлцүүлэгт Боловсролын яам, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, хэвлэлийн газруудын төлөөллүүд оролцож,

  • Суралцагчийн ном, багшийн ном, дасгал ажлын дэвтэр бүхий багц
  • Сурах бичгийн эхийг зохиох, санал авах, хянах, дүгнэлт гаргах
  • Суралцагчийн номыг үндэсний цөөнхийн эх хэлээр хөрвүүлэх
  • Суралцагчийн ялгаатай хэрэгцээнд нийцүүлэн брайл бичигт хөрвүүлэх
  • Тохируулга хийх, тохирц нийцийг шалган турших
  • Сурах бичгийн стандарттай болох
  • Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийгдэх ажил
  • Хэвлэлтийн үйл явц, санхүүгийн механизм, зохиогчийн эрх зэрэг асуудлаар санал бодлоо солилцлоо.