“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсаас 21 орны их сургуульд 1,000 гаруй оюутан суралцаж байна. Эдгээр залуус төгсөж ирээд эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхийлөгч уулзалтын эхэнд хэллээ.
Ерөнхийлөгчийн санаачилгаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилгын ажил эхэлж, 2027 оны эхний улиралд ашиглалтад орно. Тус барилга МУИС-ийн сүүлийн 60 жилийн түүхэнд байгаагүй бүтээн байгуулалт юм.
Мөн ШУТИС-д Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн байгуулж, импортыг орлох бүтээгдэхүүн хөгжүүлэх, хүнсний бүтээгдэхүүний химийн болон шимт найрлагын үндэсний мэдээллийн сан бүрдүүлэх, орчин үеийн лабораторийн чадавхыг хөгжүүлж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар:
- МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын Математикийн тэнхимийн ахмад багш, доктор, дэд профессор Маанийн Дэнсмаа,
- ШУТИС-ийн Ахмадын зөвлөлийн дарга, Уул уурхайн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Төрийн шагналт, доктор, профессор Лхамсүрэнгийн Пүрэв,
- МУИС-ийн Биологийн тэнхимийн зөвлөх профессор, доктор Хаянхярваагийн Тэрбиш,
- ШУТИС-ийн харьяа Дулааны техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Шинжлэх ухааны доктор, профессор Жагванжавын Цэен-Ойдов,
- МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн зөвлөх профессор, доктор Доржсүрэнгийн Бүрнээ,
- ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн “Шима сейки” сургалтын төвийн захирал, академич Доржийн Энхтуяа нарт Монгол Улсын Гавьяат багш цол хүртээж, нэр бүхий багш нарыг төрийн дээд одон, медалиар шагналаа.
.jpg)
