МУ-ын засгийн газраас гадаад, дотоодын бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдын төлөөлөлтэй уулзаж “эрх чөлөөний дөрвөн зам” дөрвөн чөлөөлөлтийн талаар мэдээлэл өглөө.
- “Гүүгл хромбүүк” угсрах үйлдвэрийг 2027 онд ашиглалтад оруулна. Үүнд 17.88 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, 200 орчим ажлын байр шинээр бий болно.
- ️Багш бүр AI туслах багштай болж, сурагч бүр AI туслахтай болно.
- Сургууль бүр өндөр хурдны интернэттэй холбогдож, сурагч бүр AI багш бүхий төхөөрөмжтэй болно.
- Багш болон сурагчдад Medle, Eduten, Pearson, mozaik-ууд бүрэн нээлттэй болно.
- Шилдэг ААН-үүдийг түшиглэн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг байгуулна. Энэ хүрээнд “Баялаг бүтээгч-топ 100” “ур чадвартай ажилтан бэлтгэх” иж бүрэн түншлэлийн санамж бичгийг байгуулах юм.
Энэ нь мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалтын шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бодитоор бэхжүүлэх эхлэл болно.
Мөн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, шаардлагад нийцсэн хүний нөөцийг бэлтгэхэд чухал ач холбогдолтой.

