ОНОЛЫН БОЛОН ПРАКТИК УР ЧАДВАРЫГ ХОСЛУУЛСАН ХӨТӨЛБӨРТ ШИЛЖИНЭ

A- A A+
ОНОЛЫН БОЛОН ПРАКТИК УР ЧАДВАРЫГ ХОСЛУУЛСАН ХӨТӨЛБӨРТ ШИЛЖИНЭ

Баялаг бүтээгч 100 аж ахуй нэгж болон Мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллага хамтран ажилласнаар хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн мэргэжилтнүүдээ бэлтгэх тогтолцоо бүрдэнэ.

Дэлхийн чиг хандлагаар хувь хүнээс зөвхөн практик ур чадвар бус олон талт “soft skill”-үүд шаардагддаг болсон.

Тиймээс онолын болон практик ур чадварыг хослуулсан сургалт руу шилжих шаардлага үүсэж байна.

Олон улсад төр, хувийн хэвшлийн түншлэлээр яг ийм сургалтын арга барилыг төлөвшүүлж, чадварлаг хүний нөөцийг бэлтгэж байгаа.

Манай улс энэ сургалтын нэвтрүүлж чадвал “Монгол хүүхэд, залуусыг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлье” санаачилга бодитой хэрэгжиж чадна.