Ялгаатай хэрэгцээтэй хүүхдэд Боловсролын үйлчилгээ үзүүлэхэд сургалт, арга зүйг сайжруулах талаар санал солилцлоо

A- A A+
Ялгаатай хэрэгцээтэй хүүхдэд Боловсролын үйлчилгээ үзүүлэхэд сургалт, арга зүйг сайжруулах талаар санал солилцлоо

“Эрхэм нандин сувд” төрийн бус байгууллагын дэргэдэх дэмжих төв нь Австралийн Засгийн газраас хэрэгжүүлдэг Австралийн сайн дурынхны хөтөлбөртэй хамтран Тусгай боловсролын зөвлөх Шэрон Гортонтой ажиллаж байна.

Тус байгууллагын дэргэдэх Дэмжих төв нь сургууль, цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 80 хүүхдэд боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хөгжлийг дэмжих үйлчилгээ үзүүлдэг.

Шэрон Гортон нь багш, мэргэжилтнүүдийн чадавхжуулах, эцэг эхчүүдэд сургалт зохион байгуулах, хүүхэд бүрийн ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөг боловсруулахад сургалт, арга зүйн дэмжлэг үзүүлж байна.

Энэхүү хамтын ажиллагаа нь ялгаатай хэрэгцээт хүүхдүүдийн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, хөгжлийн тэгш боломжийг бүрдүүлэхэд бодит хувь нэмэр оруулж байна.