ХЭРЭГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨРҮҮДЭЭ ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН ТҮНШҮҮДЭД ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

A- A A+
ХЭРЭГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨРҮҮДЭЭ ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН ТҮНШҮҮДЭД ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Энэ жил боловсролын салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 448 тэрбум төгрөг, гадаадын зээл, тусламжаар 593 тэрбум төгрөг буюу нийт 1 их наяд гаруй төгрөг зарцуулагдана.

Цаашид гадаадын төсөл хөтөлбөрийг нэмэгдүүлэхэд өнөөдрийн уулзалт нэн чухал үүрэгтэй. Нэг үгээр салбарын шинэчлэл, хэрэгжих хөтөлбөрт гадны хөрөнгө оруулагчдын олон талт хамтын ажиллагаа өргөжих боломж бүрддэг.

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү:

"Бид боловсролыг олон улсын хөгжлийн хөтөлбөрийн гол цөм гэж үзэж байна. Япон Улс нь Монгол Улсын боловсролын салбар дахь олон жилийн тууштай, найдвартай түнш байсаар ирсэн.

Өмнөх жилүүдэд хэрэгжүүлж ирсэн сургуулийн барилга болон сургалтын орчныг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг төслүүдээ үргэлжлүүлнэ" гэдгээ илэрхийллээ.

Өнөөдрийн уулзалтын зорилго зөвхөн шинэ барилга байгууламж, хөрөнгө оруулалтыг татах асуудлаас гадна хүүхэд, залуусын ирээдүйд зориулсан хамтын ажиллагааны зорилгоо тодорхой болгох нь чухал.

Монгол Улсын боловсролд хэрэгжүүлж буй дэмжлэг, түншлэлд чин сэтгэлээсээ талархаж, хүний хөгжилд оруулж байгаа гадны түншүүдийн хувь нэмрийг бид өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлье.