Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Боловсролын салбарын 8 байгууллагын 141 албан хаагч Өнөөдөр буюу /2026.05.09/ Чингэлтэй дүүргийн Хойморь хайрханд 1145 мод тарилаа.
Тус арга хэмжээнд Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, БМИҮЗ, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Боловсролын зээлийн сан, Боловсролын мэдээлэл технологийн төв, Их дээд сургуулиудын хөрөнгийн менежментийн төвийн албан хаагчид оролцлоо.
Ногоон хөгжил, эрүүл орчны төлөөх санаачилгад боловсролын салбарынхан түүчээлэн оролцож, 2030 он хүртэл 65 сая ширхэг мод тарих үүрэг амлалт өгсөн. Жил бүр мод тарих арга хэмжээг удирдлага, зохион байгуулалтаар хангахад анхаарч байна.
Мөн харьяа их дээд сургуулийн эрдэмтэд, шинжилгээний хүрээлэнгүүд нь ойн мэргэжилтэн бэлтгэх, чадавхжуулах, тарьц суулгац ургуулах, үрийн хангамж, генетик нөөц бүрдүүлэх, тарьц суулгацын ургалт, амьдралын эрчмийг нэмэгдүүлэх, цаашид арчлан хамгаалан ургуулах чиглэлд орчин үеийн шинэ технологи, шинжлэх ухааны мэдлэг, арга зүй бий болгоход манлайлан оролцож ирсэн юм.
.jpg)