БАГА АНГИЙН БАГШ ХАМГИЙН ЧАДВАРЛАГ, МЭДЛЭГ БОЛОВСРОЛООР ТҮҮЧЭЭЛЭГЧ БАЙХ ЁСТОЙ

A- A A+
БАГА АНГИЙН БАГШ ХАМГИЙН ЧАДВАРЛАГ, МЭДЛЭГ БОЛОВСРОЛООР ТҮҮЧЭЭЛЭГЧ БАЙХ ЁСТОЙ

Боловсролын сайд Л.Энх-Амгалан МУБИС-ийн Багшийн сургуульд ажиллалаа. 2025 оны статистикаас харахад, тухайн жилд 373 бага ангийн багш төгссөний 35 хувийг МУБИС бэлтгэн сургасан. Эдгээр төгсөгчид хөдөлмөрийн зах зээлд гараад 100 хувь ажлын байртай болдгийг МУБИС-ийн багш нар онцолж байна.

Хөтөлбөрийн шинэчлэлийн хүрээнд суралцагчдад цаг үеийн ур чадварыг бүрэн эзэмшүүлж, чадварлаг багшийг бэлтгэх нь чухал. Тухайлбал, бага ангид орж байгаа хүүхдүүдийн ойлгох болон бичих чадварын ялгаатай байдал нэмэгдэж байгааг багш нар хөндлөө.

Бага ангийн сурагч 3600 орчим үгийн сантай байх нь хэвийн гэж үздэг бол 1000 хүрэхгүй үгийн сантай хүүхэд олширсон болохыг тодотгож байна. 

Тиймээс хөтөлбөрийн шинэчлэлийн хүрээнд эдгээр хүүхэдтэй ажиллах багшийн ур чадвар ч мөн өөрчлөгдөн хувьсах ёстой. Багш бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд EDUTEN, PEARSON, MEDLE зэрэг платформ, хиймэл оюуны хэрэгсэлтэй ажилладаг багш нарыг бэлтгэн гаргах нь чухал юм.

Түүнчлэн бага ангийн сурагчдад асуудал шийдвэрлэх болон үндэсний дархлааг багаас нь төлөвшүүлэх зэрэг шинэчлэлүүд багтах учиртай.