Монгол Улсын Мэргэжлийн болон техникийн боловсролын салбарт анх удаа зохион байгуулагдаж байгаа “TVET START-UP 2026 EVENT” 2 сар гаруй хугацаанд үргэлжиллээ. Тус үйл ажиллагаанд нийт 11 политехник коллеж, МБС-н 26 багийн 100 гаруй оролцогч оролцсоноос 8 политехник коллеж, МБС-н 16 багийн 58 оролцогч II шатанд шалгаран үлдээд байна.
Тус арга хэмжээнд Боловсролын яам, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Боловсролын Ерөнхий газар, Монгол-Солонгосын Политехник коллеж, ШУТИС, Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагуудын төлөөлөл, KOICA Олон Улсын Байгууллага, ГОУХАН-ийн Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол сургалт төсөл, Канадын Монгол Улс дахь ур чадварын шилжилт хөтөлбөрийн зочид, төлөөлөгчид нийт 200 гаруй хүн оролцож байна.
Монгол-Солонгосын ПК, Үйлдвэрлэл урлалын ПК, Баянчандмань ПК, Их засаг ПК, Хүнс Технологийн ПК, ШУТИС-ийн ПК-ийн бүтээлийн үзэсгэлэн гарч байгаагаас гадна уралдаанд оролцогчдын бүтээлийг үзэж сонирхох боломжтой.
Мөн дараах агуулгын хүрээнд мастер класс сургалтыг зохион байгуулж байна.
- Үндэсний инновацын тогтолцоо бүрдүүлэхэд Мэргэжлийн болон Техникийн боловсрол сургалтын салбарын үүрэг оролцоо
- Мэргэжлийн болон Техникийн боловсрол сургалтын салбарт инновацын экосистем бүрдүүлэх нь
- Оюуны өмч, технологи дамжуулалт
- Хиймэл оюун, дижитал шилжилт
.jpg)
