Эрдэм шинжилгээний өгүүлэл хэлэлцүүлэх, хэвлүүлэх, эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэлд ханын (постер) илтгэл хэвлүүлэх, үзэгч, зочин илтгэгчээр оролцох боломжийг багш судлаачдад бүрдүүлж байна.
Олон улсын эрдэм шинжилгээний хуралд Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, ЮНЕСКО-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар, KOICA олон улсын байгууллага, STREAM II төсөл, Монголын Инновацын холбоо, ШУТИС, МУИС-ийн төлөөлөл, их дээд сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын эрдэмтэн судлаачид оролцлоо.
Мэргэжлийн болон техникийн боловсролын салбарын 43 сургалтын байгууллага, Их дээд сургууль 6, нийт 145 оролцогч оролцлоо.
.jpg)
