СЭТГЭЛ ЗҮЙЧДИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ САЛБАР БҮРД НЭМЭГДЭЖ БАЙНА

A- A A+
СЭТГЭЛ ЗҮЙЧДИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ САЛБАР БҮРД НЭМЭГДЭЖ БАЙНА

Хүүхдүүдэд сэтгэл хөдлөлөө удирдах, өөрийгөө таних, бусдын оронд өөрийгөө тавьж чаддаг байх, бусдыг хайрлах, энэрэх, хүндлэх ёс суртахууныг төлөвшүүлэх ямар чухал болохыг алхам бүрдээ харж байна.

Монгол хүүхэд, залуусыг сэтгэлийн тамиртай, биеийн тамиртай, боловсролын тамиртай иргэн болгож төлөвшүүлэх нь боловсролын салбарын зорилго. Үүнийг хэрэгжүүлэхэд сэтгэл зүйчийн үүрэг маш их.

Үүнийг дагаад сэтгэл зүйчдийн ажлын ачааллыг үнэлэх, эрх зүйн орчны төлөв байдлыг тодорхойлох судалгааны ажлыг хийсэн. Мэргэжлийн зэрэг, мэргэшүүлэх сургалт, нэмэгдэл хөлс, ажлын норм, нормативыг тогтоох зэрэг асуудлыг нэн тэргүүнд анхаарна.

Боловсролын сэтгэл зүйчдэд зориулсан “ХАМТ БАЙНА” мэргэжлийн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлсэн “Бадамлин” ТББ болон хамтран ажиллаж буй байгууллага, их сургуулийн багш, мэргэжилтэн, нийт сэтгэл зүйчиддээ талархал илэрхийлье.