ERASMUS+RETEACH ТӨСЛИЙН ХӨНДЛӨНГИЙН ЭКСПЕРТИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

A- A A+
ERASMUS+RETEACH ТӨСЛИЙН ХӨНДЛӨНГИЙН ЭКСПЕРТИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир Европын холбооны Erasmus+хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Монгол Улсад багш боловсролыг ногоон болон дижитал шилжилтэд нийцүүлэн шинэчлэх нь” (RETEACH) төслийн хөндлөнгийн эксперт Арьяак Навояныг хүлээн авч уулзлаа.

Төслийн хүрээнд “Багш боловсролын үзэл баримтлал 2027–2032”, багш боловсролын жишиг шалгуур, бакалаврын 5, магистрын 6 болон богино хугацааны 2 сургалтын хөтөлбөрийг боловсруулж байна. Багш боловсролын бодлого, сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийн өнөөгийн нөхцөл байдал, ногоон болон дижитал ур чадварыг хөтөлбөрт нутагшуулах талаар мэдээлэл солилцож, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов.

Энэхүү уулзалт нь төслийн хэрэгжилтийг боловсролын бодлогын түвшинд дэмжих, оролцогч байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, цаашдын тогтвортой хэрэгжилтийн үндэс суурийг хангахад чухал ач холбогдолтой юм.