ХҮН НАМ ХҮҮХЭД БҮРИЙГ КОМПЬЮТЕРТОЙ БОЛГОХЫГ ДЭМЖИНЭ

A- A A+
ХҮН НАМ ХҮҮХЭД БҮРИЙГ КОМПЬЮТЕРТОЙ БОЛГОХЫГ ДЭМЖИНЭ

УИХ дахь Хүн намын зөвлөлд Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Монгол хүүхэд, залуусыг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлье” бодлогоо танилцууллаа.

Хүн намын зөвлөлийн зүгээс:

  • Багшийн сул орон тоог нөхөх,
  • Дээд сургуулиуд санхүүгийн бие даасан байдалд шилжих,
  • Багийн болон хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургуулиуд дээр хамтарч ажиллах,
  • Хүүхэд бүрийг компьютертой болгох,
  • Үйлдвэрчний эвлэлүүдийг нэгтгэх зэрэг саналыг хэллээ.

Боловсролын салбарыг улс төржилтөөс ангид байлгаж, бодлого нь тогтвортой үргэлжилдэг байх хэрэгтэй.