Хүүхэд хамгааллын асуудалд түр зуурын гал унтраасан үйлдэл бус тогтолцооны шинэчлэл хийх нь чухал байна. Энэ нь ганцхан салбарын анхаарах асуудал бус салбар бүрийн уялдааг хангах тухай ойлголт юм.
Есдүгээр сарын 1-нээс цэцэрлэгийн багачуудаа эрт илрүүлэгт хамруулна
Хуучин Нийслэлийн захиргааны ногоон байшинг таван одтой зочид буудал болгохоор шийдвэрлэсэн байсан. Тиймээс хамгаалалтад авч Хүүхэд хөгжлийн ордон болгох шийдвэрийг Ерөнхий сайд Н.Учрал танилцууллаа.
Харин цаашид хүүхэд хамгааллын бодлогыг үндсэн гурван түвшинд хэрэгжүүлэх шаардлагатай гэдгийг Боловсролын сайд Л.Энх-Амгалан тодотгож байна.
- Сургууль, гэр бүл хоорондын зөв уялдааг хангасан цогц системийг хэрэгжүүлж чадвал урьдчилан сэргийлэх боломж илүү зөв болно.
- Хүүхэд хамгааллын чиглэлээр салбар дундын уялдааг сайжруулж их өгөгдлийн системийг бүрдүүлэх шаардлагатай.
- Хүүхэд хамгааллын тогтолцоог бодлогын түвшинд нэгдсэн удирдлагаар хангана гэдэг бол сургуульд суурилсан хүүхэд хамгааллын тогтолцоог нэвтрүүлье гэсэн үг.

