УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

A- A A+
УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

Ес зүйн дэд хорооны гишүүд ёс зүйтэй төрийн албан хаагчийг төлөвшүүлэхэд өндөр үүрэг хариуцлагатай ажилладаг.

Ажлын ачаалал их байдаг тул ажлын баталгаа болсон урамшууллын асуудлыг шийдвэрлэх цаашдаа сар бүр тогтмол хувь тогтоон олгодог болгох, мөн урьдчилан сэргийлэх, нөлөөллийн ажлын санхүүжилтийг тухайн байгууллагын жил бүрийн төсөвт суулгах зэрэг асуудлууд тулгамдаж байна. Мөн иргэдийн ёс зүйн талаарх ойлголт мэдээллийг сайжруулахад анхаарах шаардлага байгааг уламжиллаа.

Өнгөрсөн хугацаанд ёс зүйн дэд хороонд ирсэн гомдлыг ангилан харвал:

  • БОЛОВСРОЛЫН ЯАМ 7%
  • НАСАН ТУРШИЙН СУРГАЛТЫН ТӨВ 1%
  • ХАРЬЯА БАЙГУУЛЛАГА, АЙМАГ НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР 10%
  • ДЭЭД,МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГА 5%
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГА 50%
  • СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГА 27%