Сайн сургалтын орчноос чадварлаг мэргэжилтэн бэлтгэгдэнэ

A- A A+
Сайн сургалтын орчноос чадварлаг мэргэжилтэн бэлтгэгдэнэ

Хүнсний үйлдвэрлэл, технологийн политехник коллежийн төгсөгчид хүнсний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа 900 гаруй аж ахуйн нэгжүүдэд ажиллаж байна.

Тус сургууль сургалтын үйл ажиллагаагаа сайжруулан хүнс, хоол үйлдвэрлэл, хүнсний чанар, аюулгүй байдал чиглэлээр 800 гаруй хүнийг богино хугацааны сургалтад хамруулжээ.

Хос сургалт нэвтрүүлж, мах, махан бүтээгдэхүүн, тогооч, тоног төхөөрөмжийн засварчин, үйлдвэрийн техникч мэргэжлээр сургалт явуулж, 120 орчим хүнийг хамруулсан байна.