БҮС НУТГИЙН ХЭМЖЭЭНД СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛД МАНЛАЙЛАЛ ҮЗҮҮЛЖ АЖИЛЛАСАН УЛС БОЛЛОО

A- A A+
БҮС НУТГИЙН ХЭМЖЭЭНД СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛД МАНЛАЙЛАЛ ҮЗҮҮЛЖ АЖИЛЛАСАН УЛС БОЛЛОО

Сургуулийн өмнөх боловсролын салбарын 2025-2026 оны хичээлийн жилийн зорилго, хөтөлбөрийн үр дүн, туршлага, ирэх хичээлийн жилд анхаарах асуудлуудаа хэлэлцлээ.

  • "Сугалаагүй цэцэрлэг” санаачилгын үр дүнд цэцэрлэгийн насны хүүхдүүдийг хамран сургах тойргийн дагуу бүрэн хамруулах зорилт амжилттай үргэлжилж байна.
  • 2025-2026 оны хичээлийн жилд улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын 1399 байгууллагад 258,849 (93%) нь цэцэрлэгт хамрагдаж байна.
  • Энэ нь өмнөх оноос 2.4 хувиар, 5 настай хүүхдийн хамран сургалт 96% буюу 1.9 хувиар өссөн үзүүлэлт юм.
  • СӨБ-ын салбарт "Хүүхэд бүрд тэгш боломж", "Чанартай боловсрол" гэсэн хоёр гол тулгуурыг барьж, бодлогын шинэчлэлүүдийг хийсэн.

Цаашид:

  • Шинэчилсэн хөтөлбөрөөр бэлтгэл бүлгийг төгсөж, сургуульд орж байгаа хүүхдүүд нэгдүгээр ангид орохдоо уншиж, бичиж сурсан байхаас илүүтэй "өөртөө итгэлтэй, хамтран ажиллах чадвартай, өөрийгөө бүрэн илэрхийлдэг хэл ярианы суурь чадвартай" болгохыг зорино.
  • Хүүхдийг биеийн, оюуны, сэтгэлийн тамиртай болгож хөгжүүлэх зорилготой хөтөлбөр уялдана.
  • Багш бэлтгэх болон багшийн мэргэжлийн хөгжлийн тогтолцоог шинэчлэхэд илүү зоригтой алхмууд хийнэ.
  • СӨБ-ийн багшийн ажлын ачааллыг бууруулж, хүүхэдтэйгээ ажиллах боломжийг нэмэгдүүлнэ.Хүүхдийн хөгжлийн ажиглалтыг цахимжуулан, хиймэл оюунд суурилсан системийг нэвтрүүлнэ.
  • Цэцэрлэгүүдэд хөтөлбөр хэрэгжүүлэхэд шаардлагатай тоглоом наадгай, СТЭМ хэрэглэгдэхүүнээр хангаж хөрөнгө оруулалтыг үе шаттай хийнэ.