ШАТАР ТОГЛОЖ СУРСНААР АНХААРАЛ ТӨВЛӨРӨХ, БИЕ ДААЖ СУРАЛЦАХ ЧАДВАР САЙЖИРДАГ

A- A A+
ШАТАР ТОГЛОЖ СУРСНААР АНХААРАЛ ТӨВЛӨРӨХ, БИЕ ДААЖ СУРАЛЦАХ ЧАДВАР САЙЖИРДАГ

Шатар бол Монголын ард түмний хувьд зөвхөн спорт тоглоом төдий биш төрт ёсны бэлгэдэл бүхий сэтгэлгээний уламжлал.

Тиймээс шатрын сургалтыг ерөнхий боловсролын хөтөлбөрт оруулж, хүүхдийг багаас нь төлөвшилтэй, хүнлэг, тэвчээр, хүлээцтэй тууштай болгох боловсролыг олгох болно.

Энэ нь оюуны тамир, биеийн тамир, сэтгэлийн тамиртай Монгол иргэнийг бэлтгэхээр зорилттой бүрэн нийцэж байна.

Боловсролын яам Монголын шатрын холбоотой хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ.

Дэлхийн шатрын холбоо, Монголын шатрын холбоотой хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд сургалтын зориулалтаар ашиглах 10 мянган ширхэг шатрыг бэлэглэж байна. Энэ нь 700 гаруй сургуульд хэрэглэгдэнэ.

Шатрын сургалтын хүртээмж, цар хүрээг нэмэгдүүлэх чиглэлээр бид 2026 онд туршилтын хөтөлбөрийг Нийслэлийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургуульд түшиглэн Монгол шатрын холбоотой хамтран эхлүүлсэн.

Энэ туршилтын үр дүнгүүд нэгдүгээр сургууль дээр гарч эхэлсэн байна. Хүүхдүүд бие даах чадварт суралцаж, өөртөө итгэх итгэл нэмэгдсэн бодит жишээнүүд гарчээ.

Энэхүү бодит туршлага дээр үндэслэн Монголын шатрын холбоотой хамтран Ерөнхий боловсролын сургалтад оновчтой зохицуулалт хийх ажлыг хийх болно.