Уламжлалт анагаах ухаан орчин үеийн анагаахын шинжлэх ухааны хөгжлийн тулгуур

A- A A+
Уламжлалт анагаах ухаан орчин үеийн анагаахын шинжлэх ухааны хөгжлийн тулгуур

Уламжлалт анагаах ухааны боловсролыг өнгөрсөн үеийн өв гэж харах бус орчин үеийн анагаахын шинжлэх ухааны хөгжлийн тулгуурын нэг гэсэн олон улсын нийтлэг хандлага бий болж байна.

Өв уламжлал, шинжлэх ухаан, инновац гэсэн гурван тулгуурыг хослуулсан цагт Монголын уламжлалт анагаах ухаан Монголдоо төдийгүй дэлхийд танигдах боломжтой.

Уламжлалт анагаах ухааны салбарын хөгжил нь зөвхөн эрүүл мэндийн салбарын асуудал биш, боловсролын салбарын чанар, хүний нөөцийн бодлого, үндэсний өв соёлын хамгаалалттай шууд холбоотой асуудал юм.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад уламжлалт анагаах ухааны чиглэлээр 7 их сургууль сургалтын үйл ажиллагаа явуулж, 4500 гаруй эмч, мэргэжилтэн бэлтгэн төгсгөжээ. Харин уламжлалт анагаах ухааны салбарт 1406 уламжлалын эмч ажиллаж байгаа нь салбарыг бодлогоор дэмжиж, орчин үеийн эмнэлгийн үйлчилгээтэй хослуулах хэрэгтэйг сануулж байна.

Монголын уламжлалт анагаах ухааныг орчин үеийн шинжлэх ухаантай хослуулан хөгжүүлэхийн тулд уламжлалт анагаах ухааны бие даасан хуультай болгох нь зүйтэй.

Боловсролын яамны зүгээс

  • Төгсөгчдийн эзэмших цогц чадамжийг олон улсын жишигт нийцүүлэх,
  • Сургалтын хөтөлбөрийн чанарын хяналтыг сайжруулах, үр дүнг үнэлэх
  • Багшийн хөгжил, эмнэлзүйн туршлагыг дээшлүүлэх,
  • Их өгөгдөл, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн мэдээлэлд суурилсан бодлого боловсруулах,
  • Магадлан итгэмжлэл, чанарын баталгаажуулалтын шинэ тогтолцоог хэрэгжүүлэх,
  • Төгсөлтийн өмнөх болон төгсөлтийн дараах сургалтын залгамж холбоог сайжруулах чиглэлээр бодлогын шинэчлэлийг тууштай хэрэгжүүлнэ.