Боловсролын сайд Л.Энх-Амгалан Mozaik Education компанийн гүйцэтгэх захирлын орлогч ноён Петер Төрөктэй уулзаж, Монгол Улсын боловсролын тогтолцоонд дижитал шилжилт, инновацыг ахиулах боломжуудын талаар ярилцлаа.
Mozaik Education компанийн боловсруулсан хиймэл оюуны хэрэгслүүдийг Монгол Улсын сургуулийн боловсролын төрөл бүрийн түвшинд нэвтрүүлэх боломж бий. Тиймээс хоёр талын шинжээч, мэргэжилтнүүдээс бүрдсэн хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тохиролцлоо.
Тус ажлын хэсэг цаашдын үйл ажиллагааг зохицуулах, хэрэгжилтийн боломжуудыг үнэлэх, хиймэл оюунд суурилсан боловсролын шийдлүүдийг амжилттай нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй ажиллана.
Боловсролын үйл явцад сурах бичиг чухал үүрэгтэй хэвээр буй ч Mozaik Education компанийн боловсролын хэвлэл, сурган хүмүүжүүлэх арга зүй, визуал дизайны олон жилийн туршлагад тулгуурлан одоо ашиглаж буй сурах бичгүүдийг хамтран шинэчлэх талаар хөндлөө.
- Батлагдсан сургалтын агуулгыг өөрчлөхгүйгээр хүүхдүүдийн сонирхлыг илүү татахуйц, суралцахад хялбар, өнөөгийн сурагчдын хэрэгцээнд илүү нийцсэн хэлбэр лүү чиглүүлэх
- Дүрслэл ойлгомжтой, өндөр чанартай зураг чимэглэл, интерактив элементүүд, сургалтын хөдөлгөөнт дүрслэл болон арга зүйн дэмжлэгээр баяжуулснаар шинэчилсэн хэвлэлүүд нь дижитал шилжилтийг дэмжиж, суралцахуйн ерөнхий туршлагыг сайжруулах чухал хэрэгсэл болох боломжтой.
Мөн уулзалтаар хөндсөн өөр нэг чухал чиглэл нь багшийн мэргэжлийн хөгжлийн талаар байлаа. Боловсролын яам, Mozaik Education болон тус компанийн Монгол дахь албан ёсны түнш Мозаун ХХК хамтран багшийн сургалтын шинэчилсэн замын зураглал боловсруулах тохиролцоонд хүрлээ.
.jpg)
