Боловсролын сайд Л.Энх-Амгалан Азийн Хөгжлийн Банкны Зүүн Азийн газрын Захирал Мухаммад Эхсан Хантай уулзлаа

A- A A+
Боловсролын сайд Л.Энх-Амгалан Азийн Хөгжлийн Банкны Зүүн Азийн газрын Захирал Мухаммад Эхсан Хантай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан Азийн Хөгжлийн Банкны Зүүн Азийн газрын Захирал Мухаммад Эхсан Хантай уулзлаа.

Уулзалтаар Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжсэн төсөл болон үргэлжилж байгаа төслийн хүрээнд талууд байр сууриа илэрхийллээ.

Азийн Хөгжлийн Банк (АХБ), Монгол Улсын Засгийн газар хүртээмжтэй, тогтвортой өсөлтийг дэмжих хамтын ажиллагааны хүрээнд 475 сая ам.долларын дүнтэй “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг өнгөрсөн онд байгуулсан.

Боловсролын сайд салбарт хийгдэж байгаа шинэчлэл, бодлогын арга хэмжээгээ танилцуулж, Азийн Хөгжлийн банкны буцалтгүй тусламж болон хамтран хэрэгжүүлж байгаа төслүүд нь цаг үеэ олсон дэмжлэг туслалцаа болж байгааг онцоллоо.

Азийн хөгжлийн банкнаас боловсролын салбарт дөрвөн төрлийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна.

  • Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах 2 дахь нэмэлт санхүүжилтийн төсөл

- Төслийн хүрээнд 33 сургууль, цэцэрлэгийг барьж байгуулах нь боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, сургуулийн ачааллыг бууруулахад чухал хувь нэмэр оруулж байна. Мөн АХБ-аас Монгол улсад хэрэгжүүлж байгаа цахим шилжилтийг дэмжих төсөл нь одоогийн боловсролын салбарын бодлого, шинэчлэлийн зорилго, зорилттой бүрэн нийцэж байна.

  • Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын салбарт хэрэгжүүлэх төсөл /20 сая ам.доллар/

- Энэхүү төсөл нь мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тогтолцоог бэхжүүлэх, сургалтын чанар, үр нөлөөг дээшлүүлэх зорилготой. Түүнчлэн хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн ур чадварыг хөгжүүлэх зорилгоор 20 сая ам.долларын төслийг хэрэгжүүлэх саналыг тавилаа.

  • Мөн АХБ Ерөнхий боловсролын сургуулиудад байгалийн ухаан технологийн боловсрол олгох инновац хамтын ажиллагааг дэмжих буцалтгүй тусламжийн төсөл-3 сая ам.долларын төсөл энэ оны нэгдүгээр сараас эхлэх хэрэгжиж эхэлсэн.

Боловсролын яам хэрэгжилтэд хяналт тавьж, төслийн гүйцэтгэлийг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.