Боловсролын багц хуулийн хэрэгжилт, боловсролын салбарт хэрэгжүүлэх бодлого 2026-2028 зөвлөгөөн Орхон аймагт зохион байгуулагдаж байна.
Зөвлөгөөнд Хөвсгөл, Булган, Орхон аймгийн 250 гаруй боловсролын салбарынхан оролцож байна.
Тус зөвлөгөөнөөр:
- "Монгол хүүхэд, залуусыг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлье" бодлогын танилцуулга
- Хойд бүсийн ерөнхий боловсролын сургуулийн бүтцийн өөрчлөлт, хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургуулийн тухай
- Боловсролын төсөв санхүүгийн бодлого, хойд бүс дэх хөрөнгө оруулалтын тухай
- Боловсролын цахим шилжилтийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ
- Боловсролын шинэчлэлийг орон нутагт, олон талын оролцоонд суурилан хэрэгжүүлэхэд баримтлах чиглэлүүдийг танилцуулж байна.



