Салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий хүмүүсийг төрийн одон, медалиар шагналаа

A- A A+
Салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий хүмүүсийг төрийн одон, медалиар шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий хүмүүсийг төрийн одон, медалиар шагналаа. Шагналыг Засгийн газрын гишүүн, Боловсролын сайд Л.Энх-Амгалан гардуулан өглөө.

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:

  • Олон улсын Эдийн засаг, Бизнесийн Их Сургуулийн зөвлөх багш Дампилын Пүрэв,
  • Техник, Технологийн Их Сургуулийн Хоол үйлдвэрлэл, технологийн тэнхимийн эрхлэгч Батнасангийн Цогзолмаа,
  • Ач Анагаах Ухааны Их Сургуулийн тэнхимийн эрхлэгч Жанцангийн Сарантуяа,
  • Хангай коллежийн ахмад багш Рэнчингийн Дэнжин,

АЛТАНГАДАС ОДОНГООР:

  • Улаанбаатар Эрдэм Их сургуулийн Математик, Мэдээлэл зүйн тэнхимийн багш Рэгзэнгийн Батбаяр,
  • Олон Улсын Улаанбаатар Их сургуулийн багш Цэрэндоржийн Оюундарь,
  • Отгонтэнгэр Их Сургуулийн багш Маньбадарын Сувд,
  • Хүнсний Үйлдвэрлэл Технологийн Их Сургуулийн багш Баасанхүүгийн Тамир,

ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:

  • Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн англи хэлний багш Намжилдоржийн Оюунцэцэг,
  • Этүгэн Их Сургуулийн Анагаах Ухааны суурь эрдмийн тэнхимийн багш, тэнхимийн эрхлэгч Алтанцэцэгийн Ариунаа,
  • Отгонтэнгэр Их Сургуулийн ажилтан Дигаажамцийн Баялагмаа нарыг шагналаа.