Өнөөдөр /2026.06.25/ 2026 оны элсэлтийн шалгалт орон даяар эхэлж байгаатай холбогдуулан Боловсролын сайд Л.Энх-Амгалан нийслэлийн ерөнхий боловсролын 21 дүгээр сургууль дээр ажиллалаа.
Элсэлтийн шалгалт өнөөдөр түүх болон англи хэлний хичээлээр улсын хэмжээнд нэгэн зэрэг эхэлсэн. Шалгалт маргааш хими, газар зүй, нийгэм судлал шалгалтаар үргэлжлэх болно.
Шалгалтад бүртгүүлсэн нийт шалгуулагчийн 87 хувь нь буюу 42.423 нь энэ оны /2026 онд ерөнхий боловсролын сургууль төгссөн/ шалгуулагч байгаа бол 13 хувь буюу 6.591 нь өмнөх оны /2026 оноос өмнө ерөнхий боловсролын сургууль төгссөн/ шалгуулагчид байна.
Түүнчлэн математик, англи хэл, нийгэм судлал гэсэн гурван хичээлийг хамгийн их шалгуулагч сонгосон байна.





