БАГШЛАХУЙН АРГА ЗҮЙГ ОРЧИН ҮЕИЙН СТАНДАРТЫН ШИНЭ ТҮВШИНД ГАРГАНА

A- A A+
БАГШЛАХУЙН АРГА ЗҮЙГ ОРЧИН ҮЕИЙН СТАНДАРТЫН ШИНЭ ТҮВШИНД ГАРГАНА

Монгол Улсын Боловсролын ерөнхий газар болон БНСУ-ын Өмнөд Чүнчон мужийн Боловсролын газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй “Чүннам-2026” багш солилцооны хөтөлбөрт шалгарсан 16 багштай уулзлаа.

Тус хөтөлбөрт төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нийт 190 багш, ажилтан материалаа ирүүлснээс 13 төрлийн шалгуураар, үүнд Google-н гэрчилгээ авсан байдал, Google-ийн хэрэгслүүдийг идэвхтэй ашигладаг байх, бусадтай туршлага судалсан байх, сургалтын хөтөлбөр зэрэг багтаан сонгон шалгаруулж, 16 багш тэнцсэн.

БНСУ-ын Өмнөд Чүнчон мужийн багш солилцоонд оролцсоноор багш нар

  • “Google” компанийн шийдлүүдийг БНСУ-ын дунд сургуулиудад нэвтрүүлж байгаа туршлага судлах;
  • Chromebook-ийг багшлахуй, суралцахуйн үйл ажиллагаанд ашиглах арга зүйтэй танилцах;
  • Судлагдахуун төвтэй боловсролын цахим шийдлүүдийг өдөр тутмын ажилдаа нэвтрүүлэх;
  • Технологи ашиглан хосолсон сургалт зохион байгуулах туршлага судлах;
  • Технологийн дэвшлийг ашиглан сургуулийн менежмент сайжруулах туршлагатай танилцсан.
  • Сургалтад хамрагдсан багш нар нь Google Educator Groups-ийн идэвхтэй гишүүд бөгөөд тэдгээр нь олж авсан мэдлэг, цахим ур чадвараа дараа дараагийн багш нарт түгээн дэлгэрүүлэх үүрэгтэй.