“Аюулгүй орчин-Чанартай барилга” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт боловсрол, барилга, эрүүл мэндийн зэрэг нийт 150 гаруй төлөөллүүд оролцлоо.
Барилга, хот байгуулалтын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайд нарын хамтарсан 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 150, А/2718 A/225 дугаар тушаалаар батлагдсан “Боловсролын болон эрүүл мэндийн барилга, байгууламжийн засварт эрүүл ахуйн чанар, стандартын шаардлага хангасан тосон болон усан суурьтай будаг ашиглах, түүнд хяналт тавих үйл ажиллагааны журам”-ын хэрэгжилт, цаашид анхаарах асуудлуудыг хэлэлцлээ.
Тус хэлэлцүүлгээр:
- Сургуулийн дотоод орчны агаарын чанартай холбоотой тулгамдсан асуудал
- Боловсролын барилга байгууламжид тавигдах эрүүл ахуйн чанар, стандартын шаардлага
- Боловсролын сургалтын байгууллагын анги танхимын засварт чанаргүй будаг хэрэглэснээс үүдэх сөрөг нөлөө, эрсдэл, хууль эрх зүйн зохицуулалт
- Сургууль, цэцэрлэгийн их болон урсгал засварт тавих эрүүл ахуйн хяналт зэрэг асуудлуудыг хөндлөө.



