Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Болгар Улсын Засгийн газар хоорондын соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах хөтөлбөрийн хүрээнд 2026–2027 оны хичээлийн жилд Монгол Улсын иргэдэд нийт 8 тэтгэлэг олгоно. Бакалаврын сургалт болгар хэл дээр /1 жилийн хэлний бэлтгэлтэй/, магистр, докторын сургалт нь болгар эсвэл англи хэл дээр явагдана.
| Суралцах түвшин | Квот | Сургалтын хэл |
|---|---|---|
| Бакалавр | 3 суралцагч |
Болгар хэл (1 жилийн хэлний бэлтгэлтэй) |
| Магистр | 4 суралцагч | Болгар эсвэл англи хэл |
| Доктор | 1 суралцагч | Болгар эсвэл англи хэл |
1. Тэтгэлэгт багтах зардлууд
- Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн сургалтын төлбөр болон бүртгэлийн хураамж;
- Оюутны байр;
- Сар бүр тэтгэмж;
- Бакалаврын хувьд 1 жилийн болгар хэлний бэлтгэл тус тус багтана.
2. Тавигдах шаардлага
- Монгол Улсын иргэн байх;
- Өмнө нь Бүгд Найрамдах Болгар Улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцаагүй байх;
- Суралцахыг хүсэж буй түвшний өмнөх түвшний боловсролын зэргийг авсан байх;
- Бакалаврын хөтөлбөрт хүсэлт гаргагч Бүрэн дунд боловсролын үнэмлэх, дүнгийн хавсралтын хамт (голч оноо 85-аас дээш), эсхүл·Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их сургуулийн 1, 2 дугаар түвшинд суралцагч бол голч дүн 3.0 ба түүнээс дээш байх;
- Mагистрын хөтөлбөрт хүсэлт гаргагч бакалаврын зэрэгтэй, голч дүн 3.2 ба түүнээс дээш, 35 хүртэлх насны иргэн байх;
- Докторын хөтөлбөрт хүсэлт гаргагч магистрын зэрэгтэй, голч дүн 3.0 ба түүнээс дээш, 45 хүртэлх насны иргэн байх;
- Эрэлттэй, тэргүүлэх мэргэжлээр суралцагчид давуу тал олгоно.
3. Бүрдүүлэх баримт бичиг
Баримт бичгийн эх хувийг скандаж, PDF өргөтгөлтэй файл болгон scholarship.esis.edu.mn вэб сайтад оруулна. Бүх материал монгол хэл дээр байх бөгөөд англи хэлний баталгаажсан орчуулгыг хавсаргана.
А. Бакалаврын сургалтад бүртгүүлэх иргэд:
- Болгар тэтгэлгийн ӨРГӨДЛИЙН МАЯГТ;
- Гадаад паспорт /суралцах хөтөлбөр эхлэхээс хойш 6 сараас доошгүй хугацаанд хүчинтэй, эхний 2 хуудас/;
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хуудас;
- Англи хэлний шалгалтын оноо (IELTS, TOEFL, Duolingo) (байгаа бол);
- Эрүүл мэндийн ХУУДАС /халдварт өвчин, суралцахад сөргөлдөх гэмтэл, өвчин байхгүйг батлах/;
- CV /хамгийн ихдээ 3 хуудас/ (байгаа бол);
- Суралцах хүсэл эрмэлзлээ илэрхийлсэн захидал /250–300 үгтэй, Англи хэл дээр, сонгосон хөтөлбөрт суралцах сэдэл, шалтгааныг тусгана/.
Б. Магистрын сургалтад бүртгүүлэх иргэд:
- Болгар тэтгэлгийн ӨРГӨДЛИЙН МАЯГТ /бүх хэсгийг бүрэн бөглөсөн байх/;
- Төрсний гэрчилгээ;
- Гадаад паспорт /суралцах хөтөлбөр эхлэхээс хойш 6 сараас доошгүй хугацаанд хүчинтэй, эхний 2 хуудас/;
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ;
- Бакалаврын диплом, дүнгийн хуудас /Диплом дээрх/;
- Англи хэлний шалгалтын оноо (IELTS, TOEFL, Duolingo) (байгаа бол);
- Эрүүл мэндийн гэрчилгээ;
- CV /хамгийн ихдээ 3 хуудас/ (байгаа бол);
- Суралцах хүсэл эрмэлзлээ илэрхийлсэн захидал /250–300 үгтэй, Англи хэл дээр, сонгосон хөтөлбөрт суралцах сэдэл, шалтгааныг тусгана/.
В. Докторын сургалтад бүртгүүлэх иргэд:
- Болгар тэтгэлгийн ӨРГӨДЛИЙН МАЯГТ /бүх хэсгийг бүрэн бөглөсөн байх/;
- Төрсний гэрчилгээ;
- Гадаад паспорт /суралцах хөтөлбөр эхлэхээс хойш 6 сараас доошгүй хугацаанд хүчинтэй, эхний 2 хуудас/;
- Магистрын диплом, дүнгийн хуудас /Диплом нэмэлт/;
- Англи хэлний шалгалтын оноо (IELTS, TOEFL, Duolingo) (байгаа бол);
- Эрүүл мэндийн гэрчилгээ;
- Диссертацийн удирдагч болон Докторантурын сургуулиас урьдчилсан зөвшөөрлийн захидал;
- CV /хамгийн ихдээ 3 хуудас/ (байгаа бол);
- Суралцах хүсэл эрмэлзлээ илэрхийлсэн захидал /ойролцоогоор 400 үгтэй, Англи хэл дээр, сонгосон хөтөлбөрт суралцах сэдэл, шалтгааныг тусгана/.
4. Бүртгэл ба хугацаа
- 2026 оны 7 дугаар сарын 31-ны 17:00 цаг хүртэл бүртгэл үргэлжилнэ.
- Өргөдлийн материалыг scholarship.esis.edu.mn вэб хуудсанд хандан бүртгэл үүсгэж, цахим өргөдөл бөглөн илгээнэ үү.
- Өргөдөлд дурдсан баримт бичиг тус бүрийг PDF хэлбэрээр /1 файлын хэмжээ 5Мб-аас ихгүй/ «баримт бичиг» хэсэгт хавсаргана.
5. Анхаарах зүйлс
- Онлайн бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө «ИЛГЭЭХ» товч дээр дарж баталгаажуулахыг анхаарна уу. Илгээх товчийг дарснаар и-мэйл хаягаар талгаажуулах хариу ирнэ.
- Бүртгэл дуусах цаг дөхөх тусам системийн ачаалал ихэсдэг тул эрт бүртгүүлэхийг зөвлөж байна.
- Тэтгэлэгт тэнцсэн тохиолдолд сонгосон сургууль, мэргэжлийн чиглэл, суралцах хугацааг өөрчлөх боломжгүй болно.
- Материал илгээгч нь Болгарын их, дээд сургуулийн жагсаалт, сургуулийн рейтингийн системтэй дор дурдсан холбоосоор болгар, англи хэлээр танилцан суралцах сургууль, мэргэжлээ сонгох боломжтой. https://rvu.nacid.bg/home, болон https://rsvu.mon.bg/#/
- Баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тохиолдолд цаашдын тэтгэлэгт хамрагдах эрхийг хасна.
6. Холбоо барих
- Бүртгэлийн системтэй холбоотой асуудлаар: 75772727 (ажлын өдөр 09:00–17:00)
- Тэтгэлэгтэй холбоотой асуудлаар: Боловсролын яамны Гадаад харилцааны хэлтэс 51-323589
