БОЛОВСРОЛЫН САЙД Л.ЭНХ-АМГАЛАН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД АЧААЛАЛ ИХТЭЙ СУРГУУЛИУДАД АЖИЛЛАЖ БАЙНА

A- A A+
БОЛОВСРОЛЫН САЙД Л.ЭНХ-АМГАЛАН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД АЧААЛАЛ ИХТЭЙ СУРГУУЛИУДАД АЖИЛЛАЖ БАЙНА

"Нийслэлийн боловсролын салбарын хүртээмжийг нэмэгдүүлэх" цогц арга хэмжээний хүрээнд төлөвлөж буй ажлуудтай газар дээр нь танилцлаа.

Өнөөдөр /2026.07.04/ Хан-Уул дүүргийн 32 дугаар сургууль, ХААИС-ийн харьяа Ерөнхий боловсролын сургууль, "Эрдэм Нова" сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.

Хан-Уул дүүргийн Яармаг хэсэгт төрийн сургууль бараг байхгүй болж байна. Төрийн сургуулиудын ачаалал хэтэрч, нэмэлтээр хүүхэд элсүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсжээ.

Тухайлбал, 32 дугаар сургууль өнгөрсөн жил нэмэлтээр нэг сургуулийн байрыг түрээсэлж байсан бол энэ жил дахин нэг байрыг шинээр түрээслэх шаардлагатай болжээ.

ХААИС-ийн харьяа ахлах сургуульд суралцах сонирхолтой хүүхэд, суралцагч олон байгаа ч сургалтын байрны хүртээмж хүрэлцээгүйгээс нэмэлтээр хүүхэд элсүүлэх боломжгүй байна.

ХААИС-ийн дэргэд номын сангийн зориулалтаар баригдаж эхэлсэн барилга одоо хүртэл ашиглалтад ороогүй хэвээр байна. Энэхүү барилгын ажлыг эрчимжүүлж, ашиглалтад оруулах шаардлагатай.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороонд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилгыг ахлах сургуулийн зориулалтаар ашиглахаар төлөвлөж байгаа ажилтай танилцлаа.

Ерөнхий боловсролын 151 дүгээр сургуулийн олон улсын хөтөлбөр хэрэгжүүлж байгаа сайн туршлага, олон улсын хөтөлбөртэй ахлах сургуулийн үйл ажиллагаатай танилцаж байна.